Баянгол дүүрэг
Насан туршийн суралцахуйн төв
UNESCO

Чиг үүрэг, зохион байгуулалт

📄 БГД-НТСТ-СЗ-0514
🌐 ЮНЕСКО GNLC — Албан ёсны гишүүн

Стратегийн зорилтууд болон үйл ажиллагааны чиглэл

1

Боловсролын хүртээмж ба Цахим шилжилт

Дүүргийн иргэдийг албан, албан бус боловсрол, амьдралын орчинд суралцах боловсролд хамрагдалтын тандалт судалгааны мэдээллийн сан бүрдүүлж, бичиг үсэг, ерөнхий боловсрол нөхөн эзэмших, хос хэлний сургалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамаарах цахим, танхимын үйлчилгээгээр иргэдэд хүргэнэ.

2

Хүний нөөцийн чадавх, арга зүйн хөгжил

Байгууллагын хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулж, багш, ажилтнуудын мэргэжил, арга зүйн тасралтгүй хөгжлийг дэмжин, салбарын тэргүүн сайн туршлагыг орон нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлнэ.

3

Дижитал соёл ба Олон улсын түншлэл

ЮНЕСКО GNLC-ийн гишүүний хувьд иргэдийн дижитал бичиг үсэг, AI, цахим соёл, аюулгүй байдал, амьдрах ухааны ур чадварт дэмжлэг үзүүлж, "Суралцагч хот–байгууллага–иргэн"-ий "Сурахын баяр" арга хэмжээг алдаршуулна.

4

Насны бүлгийн зорилтот хөтөлбөрүүд

Ахмад настны амьдралын хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүүхэд, залуусын боловсролын хэрэгцээнд суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

5

Үндсэн зарчим: Тэгш хамруулах сургалт

Тогтвортой хөгжлийн зорилтын "Хэнийг ч ардаа орхихгүй байх" үндсэн шугамыг бүх шатны үйл ажиллагаанд мөрдлөг болгон, иргэдийн сурч боловсрох тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ.

🌍 Дэмжин ажиллаж буй Тогтвортой хөгжлийн зорилтууд (НҮБ)
3Эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёс
4Чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол
6Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламж
13Уур амьсгалын өөрчлөлт, ногоон боловсрол
17Тогтвортой хөгжлийн түншлэл, хамтын ажиллагаа

Байгууллагын бүтэц, орон тоо

🏛️  ЗАХИРАЛ
📚  СУРГАЛТЫН АЛБА
👨‍💼
Амьдрах ухааны сургалт хариуцсан менежер
👩‍🏫
Насан туршийн суралцахуйн багш
3 орон тоо
📖
Албан бус боловсролын багш
3 орон тоо
👨‍💻
Хувь хүний хөгжил хариуцсан менежер
3 орон тоо
💻
Цахим сургалт, мэдээллийн технологи хариуцсан менежер
🎓
Боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалт хариуцсан менежер
📋
Төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан менежер
🏢  ЗАХИРГАА, АЖ АХУЙ
🗄️
Архив, бичиг хэргийн ажилтан
💰
Нягтлан бодогч
🧠
Сэтгэл зүйч
🎉
Зохион байгуулагч
🏥
Эмч
📦
Нярав
🔧
Сантехникч
Цахилгаанчин
🧹
Үйлчлэгч
🔒
Жижүүр манаач
4 орон тоо
📍
Хаяг байршил
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 18-р хороо
📞
Холбогдох утас
(+976) 7707-0110
✉️
Цахим шуудан
bgd-llc@agency.edu.mn